Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 оны 12 сарын 2 - р арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур: Агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат Чулуут, Цахир, Өлзийт сумдын нутгаар 14,0 – 16,1 градус, бусад сумдын нутгаар 10,5-13,9 градус хүйтэн байв. Агаарт өдөртөө Эрдэнэбулган суманд 3,0 градус, Төвшрүүлэх суманд 2,0 градус, Хашаат суманд 1,0 градус дулаан, Цахир, Тариат сумдад 7,0 градус хүйтэн, бусад сумдын нутгаар 0, 0 - 5,0 градус хүйтэн байлаа. Агаарт шөнөдөө Чулуут суманд 28,0 градус, Өлзийт суманд 27,0 градус, Хангай, ӨндөрУлаан суманд 26,0 градус, Батцэнгэл, Хайрхан сумдад 25,0 градус бусад сумдын нутгаар 19,0 - 24,0 градус хүйтэн байв. Агаарт 30 градусыг давж хүйтэрсэн өдөр ажиглагдаагүй байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт аймгийн нийт сумдын нутгаар 13,0 – 18,0 градус хүйтэн байлаа. Хөрсөнд өдөртөө Чулуут, ӨндөрУлаан, Хангай сумдын нутгаар 1,0 градус хүйтэн, бусад сумдын нутгаар 0,0 -4,0 градус дулаан байлаа. Хөрсөнд шөнөдөө Өлзийт суманд 30,0 градус , бусад сумдын нутгаар 24,0-29,0 градус хүйтэн байлаа. Хөрсний гадарга дээр 40 градусыг давж хүйтэрсэн өдөр ажиглагдаагүй байна.
Хур тунадас: Энэ арав хоногт Хайрхан суманд 2 удаа цас орж 0,4 мм тунадас, Эрдэнэбулган, Жаргалант, Өлзийт сумдад 1 удаа цас орж, 0,0 – 0,4 мм тунадас унасан байна.Бусад сумдын нутгаар цас ороогүй байна.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд секундэт 7-23 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэбулган сумын нутгаар секундэт 23 метр, Эрдэнэмандал сумын нутгаар секундэт 18 метр, Тариат, Цэцэрлэг сумдын нутгаар секундэт 14 метр, Булган сумын нутгаар секундэт 13 метр, Хангай, Өлзийт, Хотонт , ӨндөрУлаан Хайрхан, Өгийнуур сумдын нутгаар секундэт 12 метр, Батцэнгэл, Чулуут, Цахир сумдын нутгаар секундэт 7 - 9 метр хүрсэн байна. 10 м/с дээш салхитай өдөр Эрдэнэмандал , Эрдэнэбулган сумдад 6 өдөр, Өгийнуур суманд 5 өдөр, Тариат , Цэцэрлэг , Хайрхан сумдын нутгаар 4 өдөр, Төвшрүүлэх, Өлзийт сумдын нутгаар 3 өдөр, ӨндөрУлаан, Хангай сумдад 2 өдөр, Хашаат, Хотонт, Өлзийт, ӨндөрУлаан сумдын нутгаар 1 өдөр ажиглагдсан байв.
Цасан бүрхүүл: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 12-р сарын 20 - ны өдрийн сумын төвийн ойролцоох хээрийн цасны хэмжилтээр цасны дундаж өндөр нь Хашаат суманд 6 см, Хотонт суманд 4 см , цасны дундаж нягт 0,20 - 0,24 г/см3 , 8 балл, Чулуут, Булган сумдад 4 баллын цасан бүрхүүлтэй байна. Бусад сумдын нутгаар цасгүй байна.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд мал оторлох, мал нэмэгдэл тэжээл бэлтгэх зэрэг ажлууд явагдаж байна.Малын усан хангамж Хангай, Тариат, Цахир, Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Булган, Жаргалант сумдын нутгаар сайн, бусад сумдын нутгаар дунд байна.
ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа